• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ираны 12 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-20 16:11:40
Ираны 12 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 19-ний 24 цагт өндөрлөжээ.

19-ний 8 цагт, Ираны дээд удирдагч Аятолла Сайед Али Хаменей Тегеран дахь ерөнхийлөгчийн ордны санал хураалтын цэгт сонгуулийн салхийг хагалан саналаа өгснөөр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн юм. Сонгуулийг 18 цагт өндөрлүүлэх байсан ч сонгогчдын ирц төсөөлснөөс их байсан тул санал авах цагийг гурван ч удаа сунгажээ. Албаны талын төсөөлж байгаагаар энэ удаа сонгогчдын 70 гаруй хувь нь саналаа өгсөн байна.

Энэ удаа Ираны 1636 иргэн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн боловч Үндсэн хуулийн шалгалтын комиссоос хянан шалгасны дүнд ерөнхийлөгч Али Хаменей зэрэг 6 хүн шаардлага хангаж нэр дэвшсэнээс 2 нь нэрээ татаж, 4 нь сонгуульд өрсөлджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе