• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жэчи АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой утсаар ярилаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-20 15:18:51
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой 20-ны өдөр утсаар ярилаа. Ян Жэчи хэлэхдээ, дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Мар-А-Лаго эдлэнд уулзсанаас хойш хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтын дор Хятад, Америкийн харилцаа ихээхэн ач холбогдолтой урагштай боллоо. Дараагийн шатанд хоёр тал хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг үргэлжлэн хэрэгжүүлж, дээд хэмжээний болон олон түвшний хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, эдийн засгийн хамтын ажиллагааны 100 хоногийн төлөвлөгөөгөө дэмжин хөгжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудал дээр ойлголцол зохицуулалтаа эрчимжүүлэх ёстой. Хятадын тал Америкийн талтай нягт ойлголцож, удахгүй болох Хятад, Америкийн дипломат харилцаа аюулгүйн анхны яриа хэлэлцээний бэлтгэл ажлыг сайн хийж, түүнийг амжилтад хүргэхэд бэлэн байна гэжээ.

Тиллерсон хэлэхдээ, Америкийн тал Хятадын талтай зохицуулалтаа эрчимжүүлж, Америк Хятадын дипломат бодлого аюулгүйн анхны яриа хэлэлцээнд сайтар бэлтгэж, түүнийг идэвхтэй үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Хоёр тал бас Солонгосын хойгийн байдал зэрэг харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе