• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

1730 төрлийн ургамал шинээр илрүүлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-20 15:21:32
Английн хааны нэрэмжит Ургамлын хүрээлэн 18-нд дэлхийн Ургамлын байдлын тайлан гаргаж, шинжлэх ухааны ажилтнууд өнгөрсөн жил шинээр 1730 төрлийн ургамал илрүүлжээ. Үүнд нэлээд нь хүнсэнд болон эм бэлдмэлд хэрэглэж болох боломжтой гэжээ.

Английн хааны нэрэмжит ургамлын хүрээлэн хоёр дахь жилдээ Ургамлын тайлан гаргаж байгаа нь энэ юм. Уг тайланг 12 орны 128 шинжлэх ухааны ажилтнууд хамтран гаргасан байна. Тайланд тэмдэглэхдээ, шинжлэх ухааны ажилтнууд Бразилаас кассава гэх модны төмсний 5 шинэ төрлийг илрүүлж, гантай хуурайд илүү тэсвэртэй ургамлын өвчинд дархлаатай хүнсний зүйл бойжуулах боломжтой юм. Зүүн өмнөд Ази болон Төв Латин Америк тивээс шинжлэх ухааны ажилтнууд бас 9 төрлийн буурцагны шинэ төрлийн эмийн ургамал илрүүлжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе