• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ-ыг зэвсгээр дайрвал эмгэнэлт байдалд хүргэнэ гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-20 15:42:18

Цэрэг дайны аргаар Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах нь "төсөөлөхийн аргагүй" эмгэнэлт байдалд хүргэнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис 19-нд сэрэмжүүлсэн байна.

Тэрээр мөн өдөр Пентагоны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, "НҮБ болон Хятад, Япон, БНСУ зэрэг зүүн Азийн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллаж, Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах арга зам хайж байгаа нь Америкийн хичээн зүтгэж байгаа гол чиг хандлага мөн" гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 17-нд Вашингтонд БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Хон Сук-хюнтой уулзах үеэр "нөхцөл боломж бүрдсэн үед БНАСАУ-тай энхийн төлөө зөвшилцөхөд Америк бэлэн" гэсэн байна.

Түүнчлэн, Америк нь БНАСАУ-д эдийн засгийн хориг тавихаа нэмэгдүүлэх болон гадаад харилцааны дарамт үзүүлэхийг хослуулах замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоор Америк хичээж байна гэж Америкийн засгийн газар 4-р сарын 26-нд мэдэгдсэн юм.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе