• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийн худалдааны сайд нарын 23 дахь хурал болов

CRI       (GMT+08:00) 2017-05-21 16:32:26

Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн худалдааны сайд нарын 23 дахь хурал 20-нд Вьетнамын нийслэл Ханойд нээгдэв. Хурлаар жижиг дунд компани нэгжийн өрсөлдөх хүч, инновацийн чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг урагшлуулах сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Хятад улсын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга бол бүс нутгийг дэд бүтцээр холбох идэвхтэй бодлого мөн гэж АПЕК-ийн гишүүд үзсэн байна.

Хятадын Худалдааны яамны сайд Жүн Шань тус хуралд тогтвортой хөгжил, багтаамжтай байх, инновацийн өсөлтийг ахиулах сэдвээр илтгэл тавив. Инновац бол хөгжлийг урагшлуулах чухал хүчин бөгөөд эдийн засаг хөгжих, тогтвортой өсөлтөд хүрэх чухал зам гэж үзсэн байна. АПЕК-ийн эдийн засгийн цогцууд хамтдаа Ази Номхон далайн бүсийн улам сайн инновацийн орчин бүрдүүлж, АПЕК-ийн инновацийн давуу талыг хадгалахыг Хятадын тал уриаллаа.

АПЕК-ийн нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Элан Боллард хурлын хугацаанд Синьхуа агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ: 7 хоногийн өмнө хуралдсан 2017 АПЕК-ийн 2 дахь удаагийн өндөр албан тушаалтны хурлын үеэр Хятадын албан тушаалтан "Нэг бүс нэг зам" санаачилгын тухай тайлбарлаж, "хуралд оролцсон төлөөлөгчид ихээхэн сонирхсон" гэжээ.
Элан Боллард, "Нэг бүс нэг зам" санаачилга худалдааны хэлэлцээрээс өөр, түүнд дэд бүтцийн иж бүрэн төслүүд, эдийн засгийн түншлэлийн үйл ажиллагаа багтаж байгаа нь АПЕК-ийн түншлэлийн зураг төлөвлөгөөний зорилт чиглэлтэй адилхан, "бид түүний ирээдүйн хөгжлийг харах юмсан гэж хүсэж байна" гэжээ.

АПЕК-ийн бодлого дэмжих хэсгийн дарга Денис Хев хурлын үеэр Синьхуа агентлагийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгөхдөө, "Нэг бүс нэг зам" санаачилга бүс нутгийн түншлэлийг ихээхэн ахиулна гэжээ. Тэрээр, Ази Номхон далайн бүс, ялангуяа Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хувьд, "дэд бүтцийн асар их зөрөө байгаа ба жил бүр дэд бүтцийн хөгжилд 800-900 тэрбум ам.доллар шаардагдаж байна" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе