• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дональд Трамп Саудын Арабт айлчилж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-21 16:34:25

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп 20-нд тусгай нисэх онгоцоор Саудын Арабын нийслэл Риядын нисэх онгоцны буудалд газардаж, АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойших анхны айлчлалаа эхлүүллээ.

Саудын Арабын мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Дональд Трамп мөн өдөр Салман Бин Абдулазиз Ал Сауд хаантай хоёр талын харилцаа, Дундад Дорнодын бүс нутгийн тухай хэлэлцээ хийжээ. Тэрээр 21-нд Персийн булангийн орнууд, Араб, Исламын улсуудын удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийнэ. Даргалагч орон Саудын Араб, Араб, Исламын орнуудын 55 удирдагчийг дээд хэмжээний уулзалтад урьсан байна.

Дональд Трамп Саудын Арабыг айлчлалынхаа эхний орон болгосон нь Барак Обамагийн засаглалын үед Сири, Ираны цөмийн хэлэлцээр зэрэг асуудлын улмаас тасраад байсан Америк болон Персийн булангийн уламжлалт холбоотон хоорондын харилцаагаа сэргээж, терроризмын эсрэг бааз байгуулан, хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд цохилт өгч, Лалын ертөнц дэх өөрийнхэн "Найрсаг бус" хэмээх сэтгэгдлийг өөрчлөхийн төлөө юм гэж шинжээчид үзэж байлаа.

Трамп Саудын Арабт айлчилсныхаа дараа Дундад Дорнодын бүс, Европын орнуудаар айлчилж, Бельгийн Брюссельд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт, Италийн Сицилийн аралд болох G 7-ын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоно.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе