• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хассан Роуханы Ираны 12 дахь ерөнхийлөгчөөр сонгогдов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-21 16:31:04

Орон нутгийн цагаар 5-р сарын 20-нд Ираны дотоод хэргийн сайд Абдольреза Рахмани-Фазли: Хасан Роуханы Ираны 12 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоныг зарлалаа.

Тэрээр: Хассан Роуханы 23 сая 549 мянга 616 санал авч 57 хувь, Консерватив шашны зүтгэлтэн Эбрахим Раэйси 15 сая 786 мянга 449 санал авч 38.5 хувьд хүрсэн бол өөр хоёр өрсөлдөгч Мостафа Мирсалим, Мостафа Хашеми Таба нар тус тус 478 мянга 215 санал, 215 мянга 450 санал авсан гэжээ.

Энэ удаагийн Ираны ерөнхийлөгчийн сонгуульд нийт 41 сая 220 мянга 131 хүн санал өгснөөс, 40 сая 29 мянга 730 санал нь хүчинтэй байсан бөгөөд нийт 56 сая гаруй хүн саналаа өгөх эрхтэй юм байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе