• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНКВУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Ван И-г хүлээн авч уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-21 16:01:06

Бүгд Найрамдах Кабо-Верде улсын ерөнхийлөгч Фонсека, ерөнхий сайд Силва нар Хятадын ГХЯ-ны сайд Ван И-тэй уулзав.

Фонсека, Силва нар: Хятад улс Кабо-Верде улсын сайн анд бөгөөд манай улсад ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Шинэ нөхцөл байдалд Кабо-Верде улс "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг дэмжин оролцож, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Кабо-Верде улс Хятадыг Африкийн орнуудын хамгийн итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд Хятад улс хууль ёсны эрх ашгаа хамгаалан, олон улсын үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна. Мөн Хятадын холбогдох олон улсын асуудлыг зохицуулах судалгаа, арга барилыг сайшааж, Аюулгүйн зөвлөлийн өөрчлөлт зэрэг асуудлаар Хятад улстай байнга хэлхээ холбоотой байхад бэлэн байна гэжээ.

Ван И: Кабо-Верде бол Хятадын Африкт дахь хамтын ажиллагааны чухал түнший нэг. Хоёр орон хоорондын уламжлалт найрсаг харилцаа нь жижиг том улс хоорондын харилцан хүндэтгэх, эрх тэгш байх жишиг болоод байна. Хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхээр зорилт болгон, Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт зохион байгуулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Кабо-Верде улс "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, ялангуяа тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, холбогдох хамтын ажиллагааг эрчимжүүлэн хоёр талт харилцааг илүү хөгжүүлж, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүтээхийг хүсэж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе