• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийн худалдааны сайд нарын 23 дахь хурал томоохон үр дүнд хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-22 09:39:13

Хятадын худалдааны яамны орлогч сайд Ван Шүвэнь 21-нд Вьетнамын Ханойд ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, 20-21-ны өдрүүдэд Ханойд болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн худалдааны сайд нарын 23 дахь хурал 5 томоохон үр дүнд хүрсэн гэжээ.

Үүнд, Бүс нутгийн эдийн засгийн интеграци, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн хөгжлийг цаашид дэмжих, Олон талт худалдааны тогтолцоог дэмжих. Худалдааны дэд бүтцээр холбогдохыг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжил, инноваци, багтаамжит чанарын өсөлтөд тус дөхөм үзүүлэхийг судалж, дунд жижиг аж ахуйн нэгжийн өрсөлдөх хүчин болон инновацийн хүчнийг дээшлүүлэх зэрэг сэдвүүд, Мөн "2020 оны хэтийн төлөв"-ийн тухай хөтөлбөр багтжээ.

Ван Шүвэнь хурлын үеэр, Хятадын тал "хамтдаа зөвшилцөж, хамтаар байгуулан, хамтдаа эдлэх" бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ ухагдахууныг дэвшүүлжээ. Энэ нь бүх талын дээд төвшин бүхий Ази номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүс байгуулах, худалдааны дэд бүтцээр холбогдохыг дэмжих, багтаамжит чанартай Ази номхон далайн олон улсын худалдааны холбоос, шинэ эдийн засгийн өсөлтийн эх үүсвэрийг бий болгох зэрэг саналыг дэвшүүлсэн байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе