• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хуан Да Няниас суралцахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-25 17:43:49

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хуан Да Нянь нөхрийн үйл явдлаас суралцах заавар гаргаж, Хуан Да Нянь нөхөр шинжлэх ухаан техникийг эзэмшин эх орныхоо ачийг хариулах хүсэл мөрөөдлөөр, эх орны хөгжил цэцэглэл, үндэстний сэргэн мандал болон ард иргэдийн аз жаргалын төлөө хүчээ өргөхийг насан туршийн хөөцөлдөл болгож, Хятад улсын боловсрол, шинжлэх ухааны судалгааны ажил үйлст гарамгай хувь нэмэр оруулсан. Бид түүгээр үлгэр жишээ болгон, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд ой ухаан, хүчин чадлаа өргөх ёстой гэжээ.

Хуан Да Нянь бол дэлхийн бөмбөрцгийн Физикийн ухааны алдарт эрдэмтэн юм. 2009 онд гадаадаас эх орондоо буцан ирж, шинжлэх ухаан техникийн олон амжилтыг тогтоож, эх орныхоо технологийн салбарын олон шинэ гарааг эхлүүлсэн юм. Тэрээр энэ жилийн 1-р сарын 8-нд 58 настайдаа нас баржээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе