• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын амь үрэгдсэн энхийг сахиулагчдад медаль өгчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-25 10:26:01
5-р сарын 24-нд НҮБ-ын төв байранд томоохон ёслолын арга хэмжээ зохион байгуулж, 2016 онд НҮБ-ын энхийг сахиулах үйл хэргийн явцад амь үрэгдэгсдэд "Хаммарскжолд медаль" гардуулж, олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэгт тэдний гаргасан гарамгай хувь нэмрийг үнэлэн, шагнал олгосон байна. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Лю Же-И, НҮБ-д суугаа армийн төлөөлөгчдийн тэргүүн, хошууч генерал Хуан Шюйпин өнгөрсөн жил баатарлагаар амь үрэгдсэн энхийг сахиулагч Шэн Лянлян, Ли Лей, Ян Шүпэн нарын өмнөөс тус шагналыг хүлээж авлаа.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ёслолд оролцож, НҮБ-ын өмнөөс НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт дайчдаа оролцуулж буй олон орны, энхийг сахиулах үйлсийн төлөө гаргасан хувь нэмэрт талархал илэрхийллээ. Тэрээр: НҮБ Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа хичээж, шаардлагатай арга хэмжээ авч, энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хамгаалах болно гэжээ.  

Гутерреш Хятадын талд амь үрэгдсэн гурван баатарын одон медалийг гардуулан өгч, тэдний амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлж, тэдний гэр бүлийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийллээ.

Лю Жэ-И: Хятадаас Мали, Өмнөд Суданд энхийг сахиулж байсан Шэн Лянлян, Ли Лей, Ян Шүпэн нар өнгөрсөн жил энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж яваад амь үрэгдэж, олон улсын энхийн үйл хэрэгт залуу нас, алтан амиа өргөсөн юм. Тэдний үүрэг хариуцлагадаа үнэнч эрхэм дээд зориг санаа НҮБ-ын энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа олон орны дайчдад үлгэр дуурайл болсон юм. Хятад улс олон улсын энхийн үйл хэргийг урьдын адил хэлбэрэлтгүй дэмжих болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе