• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын итгэмжийн зэрэглэлийг буруулах нь оновчгүй юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-25 17:07:23
Олон улсын үнэлгээний байгууллага болох "Moody" компани 5-р сарын 24-нд Хятад улсын бүрэн эрийн итгэмжийн зэрэглэлийг А-3 байсныг бууруулж, А-1 болгожээ. Энэ тухай саяхан Хятадын Сангийн яамны мэдэгдсэнээр: Moody Хятад улсын бүрэн эрхийн итгэмжийн зэрэглэлийг буруулах нь оновчгүй үйлдэл бөгөөд зарим талаар Хятадын эдийн засагт тулгарсан хүндрэл, сорилтыг дэндүү томруулж, Хятад улсын засгийн газрын хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт, ерөнхий эрэлт хэрэгцээг зохих хэмжээнд нэмэгдүүлэх хүчин чадлыг дутуу үнэлсэн байна гэжээ.

Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд ирээдүйд үргэлжлэн удааширна хэмээн тус байгууллага үзсэн бол энэ тухай Хятадын Сангийн яам тэмдэглэхдээ: "Хятадын эдийн засгийн өрийн бодит хэмжээ түргэн нэмэгдэх, холбогдох өөрчлөлтийн арга хэмжээ нь бодит үр дүнд хүрч чадахгүй. Хятадын засгийн газар үргэлжлэн эдийн засгийн өсөлтдөө сэдэлт өгөх бодлого хэрэгжүүлэх болно" зэрэг үзэл баримтлал нь Хятадын эдийн засагт тулгарсан хүндрэл бэрхшээлийг дэндүү томруулж, харин Хятадын засгийн газрын хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт, ерөнхий эрэлт хэрэгцээг зохих хэмжээнд нэмэгдүүлэх хүчин чадавхыг дутуу үнэлсэн байна гэжээ.

Энэ тухай Хятадын Бондын итгэмжийн үнэлгээний ХХК-ний мэргэжилтэн Хүө Жихүйгийн үзэж байгаагаар: Moody Хятадын бүрэн эрхийн итгэмжийн зэрэглэлийг буруулсан нь оновчгүй, энэ нь Хятадын эдийн засгийн бодит байдалтай нийцэхгүй гэжээ.

Хятадын эдийн засаг эерэг зүгт хандаж байна. Эдийн засгийн байдал ноднингийн 3, 4-р улирлаас энэ оны 1-р улирал хүртэл нэмэгдсээр байна. Эдийн засгийн байдал сайжирч дотоодын эдийн засаг эерэг зүгт хандаж байна. Ийм нөхцөлд Хятадын итгэмжийн зэрэглэлийг бууруулж байгаа нь зохисгүй юм гэжээ.

Энэ он гарснаас хойш, Хятадын эдийн засаг өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойших тогтвортой хөгжлийн хандлагаа үргэлжлүүлж, энэ оны 1-р улиралд Хятадын ДНБ 6.9 хувиар өсөж, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 нэгжээр өндөр болсон байна. Эдийн засгийн гол үзүүлэлт урьдчилсан төлөвлөгөөнөөс сайн байж, эдийн засгийн бүтэц үргэлжлэн сайжирчээ. Хятадын эдийн засаг сайн байгаа нь хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийн үр ашиг ил болсныг бүрэн харуулж байна гэж Сангийн яам үзжээ. Чухал чухал бодлого хэрэгжиж эхэлснээр төрийн аж ахуйн нэгж, санхүү татвар, банк санхүү, үнэ ханш зэрэг гол салбарын өөрчлөлт гүнзгийрч, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт урагштай явагдаж, шинэ хөдөлгөгч хүч бий болж, уламжлалт хөдөлгөгч хүчийг өөрчлөх зэргийг зохицуулан хөгжүүлснээр Хятадын эдийн засаг тогтвортой, нэлээд түргэн өсөлтөө баталгаажуулах шинжтэй байна.

Ноднин Хятадын засгийн газрын өрийн хэмжээ 36.7 хувь байж, Европын холбооны 60 хувийн сэрэмжийн шугамаас доогуур байсан. Мөн гол гол зах зээлийн эдийн засгийн орнууд, шинэ тулгар хөгжиж буй орнуудын түвшнээс доогуур байж, эрсдэлээс хамгаалж чадна. Харин Moody 2018 оны Хятадын засгийн газрын шууд өрийн хэмжээ ДНБ-ийхээ 40 хувьд хүрнэ, 2020 онд 45 хувьд хүрнэ гэж төсөөлсөн байна.

Хятадын Сангийн яам үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, хойшид Хятад улсын үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтийн хэрээр засгийн газрын өрийг тогтоон барьж, цар хэмжээг зүй зохистой нэмэгдүүлэх бөгөөд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ дунд хурдаар нэмэгдэх боломжтой учраас орон нутгийн захиргааны өрийн эрсдэлээс сэргийлэхэд үндсэн баталгаа гаргана. 2018-2020 онд Хятадын засгийн газрын өрийн эрсдэлийн үзүүлэлт 2016 оныхоос их өөрчлөгдөхгүй гэжээ.

Хятадын Ардын их сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал Жэн Шинь-Е: Moody Хятадын эдийн засгийн хөгжлийг доогуур төсөөлсөн бөгөөд Хятад улс өрд түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх тухай төсөөлөл нь оновчгүй, үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг судалгаанд хамруулах ёстой гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Өрнө дахины эдийн засгийн цогцод суурилсан Moody-гийн үнэлгээний аргыг сайжруулах ёстой гэжээ:

"Moody бол өрнө дахины байгууллага юм. Өрнө дахин болон дэлхийн хөгжингүй эдийн засгийн цогцын ажлын журам, ухагдахуун, шинжилгээ, зах зээлийн дүрэмд үндэслэн гаргасан үнэлгээ учраас Хятад улсын тухай үнэлгээ нь оновчгүй байх нь мэдээж. Буруу үнэлгээ хийж байгаа учраас бид арга замыг нь сайжруулах аргыг хайж, асуудлыг судлах шинэ аргыг нэмэгдүүлэх ёстой."

Moody Хятад улсын бүрэн эрхийн итгэмжийн үнэлгээний зэрэглэлийг бууруулсан нь хувийн бодолдоо түшиглэсэн буруу арга хэрэглэснээс болсон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе