• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ДЭМБ-ын ерөнхий захирал: Нэг Хятадын бодлогыг үргэлжлэн баримтална

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-25 09:52:14

Синьхуа агентлагийн мэдээ: 24-нд шинээр сонгогдсон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Нэг Хятадын бодлогыг үргэлжлэн баримталж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулган, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоолын дагуу Тайваньтай холбоотой асуудлыг зохистой зохицуулна гэжээ.

Тедрос Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 70-р чуулганд оролцож буй Хятадын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны дарга Ли Биньтэй уулзах үедээ: Энэ бол миний бие Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал болсны дараах анхны хоёр талын уулзалт юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Хятад улстай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх болно гэжээ.

Ли Бинь: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай олон салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе