• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Терроризмд үр ашигтай цохилт өгөхийг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-25 17:07:25

Синьхуа агентлагийн мэдээ: 24-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал нэгтэй тогтоол баталж, олон улсын хуулийг сахих нөхцөлд терроризмын өдөөн дэвэргэх үйл ажиллагаанд цохилт өгөх хэрэгтэй гэжээ.

Тогтоолд тэмдэглэхдээ, террорист этгээдүүд шашныг буруугаар тайлбарлаж, хүчирхийллийн үйл ажиллагаандаа шалтаг эрж, ухуулга хийх замаар дэмжигч болон гадаадын террорист этгээдийг элсүүлэн авч, хөрөнгө хуримтлуулан, ялангуяа интернет, олон нийтийн харилцааны сайтын мэдээ мэдээлэл, техникээр дамжуулан зорилгодоо хүрч байгааг Аюулгүйн зөвлөл анхааралдаа авч байна гэжээ.

Тогтоолд: Дэлхийн хэмжээнд, "Лалын улс", "Талибан"-ы байгууллага, хувь хүн, бүлэглэлүүд өдөөн дэвэргэн, гишүүн элсүүлэх, терроризмын үй ажиллагаа явуулах зорилготой үйл ажиллагаанд үр ашигтай цохилт өгөх хэрэгтэй. Мөн сүүлийн өдрүүдэд Терроризмын эсрэг хорооны Аюулгүйн зөвлөлд дэвшүүлсэн "Терроризмын эсрэг ухуулгын олон улсын ерөнхий бүдүүвч"-ийг сайшааж байна гэжээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе