• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газрын тос олборлож буй хэмжээг бууруулах хугацааг сунгах санал гаргав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-25 17:00:39

24-нд Вена хотноо ОПЕК-ийн гишүүн орнууд болон гишүүн бус орнуудын сайд нарын Хянан удирдах зөвлөл хэлэлцэж, газрын тос олборлох хэмжээг бууруулах хугацааг 9 сараар сунгах тухай санал дэвшүүлсэн байна.

Энэ саналыг ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нарын зэрэглэлийн хурлын өмнөх өдөр гаргасан байна. Үүний зорилго нь ОПЕК-ийн гишүүн орнууд болон гишүүн бус орнууд олборлох хэмжээгээ бууруулах хугацааг сунгахад анхаарал хандуулж, зах зээлийн эрэлт хэрэгцээг тэнцүүлэх асуудалд хандуулан арга хэмжээ авахад байгаа юм.

2016 оны эцэст ОПЕК-ийн гишүүн орнууд болон ОХУ зэрэг ОПЕК-ийн гишүүн бус 11 орон олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрсэн. Тохиролцооны дагуу 2017 оны 1-р сараас эхлэн хагас жилийн дотор эдгээр орон өдөрт 1.8 сая баррелиар хорогдуулах ёстой. Олборлолтоо бууруулах арга хэмжээ нь газрын тосны үнэд ихээхэн өөрчлөлт гаргаагүй ч зах зээлийн эрэлт хэрэгцээний тэнцвэрт зохих үр дүн өгсөн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе