• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахдаа зарчмыг баримтлахыг шаардлаа

CRI       (GMT+08:00) 2017-05-25 09:49:46

24-нд Бээжин хотноо Хятадын гадаад харилцааны сайд Ван И: Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахдаа зарчмыг баримтлан, уян хатан, бүтээлч хандах хэрэгтэй гэжээ.

Ван И мөн өдөр Германы ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайд Габриелтай хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний дараа тэд хамтдаа сэтгүүлчидтэй уулзах үед Ван И: Солонгосын хойгийн байдал эмзэг үедээ байна. Энэ нь хувьсал өөрчлөлтийн зангилаа үе мөн. Хятадын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг эрс баримтална гэжээ.

Тэрээр: Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад эн тэргүүнд зарчмыг баримтлах хэрэгтэй. Бид БНАСАУ цөмийн туршилт хийхийг эрс эсэргүүцнэ. Хоёрт, чухал талыг бодолцох хэрэгтэй. Гуравт, уян хатан, ажилч хэрэгч байх хэрэгтэй. Талууд яриа хэлцэл хийх боломжийг ашиглан цаг тухайд нь уян хатан хандаж, сайн санаагаа илэрхийлж, Солонгосын хойгийн асуудлыг энхийн хэлэлцээний зөв замд түргэн оруулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.

Хятадын тал Аюулгүйн зөвлөлийн төрөл бүрийн шийдвэр тогтоолыг бүх талаар хэрэгжүүлж, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу яриа хэлцлийг сэргээх боломжтой санал дэвшүүлсэн. Хятадын тал үүний төлөө үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж Ван И цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе