• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс автомашин, электрон зэрэг салбарын гадаад хөрөнгийн хувьцааны хязгаарыг сулруулна

CRI       (GMT+08:00) 2017-05-25 17:06:24

25-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь: Хятад улс гадаадын бизнесменийг автомашин зэрэг дээд зэргийн боловсруулах салбарт хөрөнгө оруулахыг дэмжинэ. "Гадаадын бизнесмений хөрөнгө оруулах аж ахуйн удирдамж"-д автомашин, электрон, шинэ эрчим хүчний автомашины батарей, мотоцикл зэрэг салбарын гадаад хөрөнгийн хувьцааны хязгаарыг сулруулна. Уг удирдамжийг удалгүй нийтэлнэ гэжээ.

Саяхан Германы албаны хүн Хятад улс худалдааг жинхэнэ ёсоор чөлөөтэй болгоогүй, тухайлбал автомашины салбарт Германы аж ахуйн нэгж заавал Хятадын аж ахуйн нэгжтэй хөрөнгө нийлүүлэх шаардлагатай хэмээн шүүмжилсэнтэй холбогдуулж Сүнь Живэнь хэлэхдээ: Өнгөрсөн зууны 80-аад онд Германы автомашины компани Хятадад ирж, хөрөнгө оруулан, үйлдвэр байгуулж байсан. Тэд Хятадын өөрчлөлт шинэчлэлийг нүдээр үзэж, Хятадын гадаадад нээлттэй байх, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулсан 30 гаруй жилийн түүхэн замналыг туулж, ихээхэн ашиг хүртсэн юм. Германы автомашины аж ахуйн нэгж Хятадын гадаадад нээлттэй байх үйл хэргээс хамгийн их ашиг хүртэгч гэж хэлж болно гэжээ.

Сүнь Живэнь: Гадаадын хөрөнгийг татах нь Хятадын гадаадад нээлттэй байх үйл хэрэг, төрийн бодлогын үндсэн агуулга юм. Хятадын одоо хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн дагуу ихэнх салбар гадаад хөрөнгө оруулалтад бүрэн нээлттэй. Зарим эмзэг салбарт л гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтад хувьцаа эзэмших хязгаар бий. Хятад улс гадаадын бизнесмений автомашин зэрэг дээд зэрэглэлийн боловсруулах аж үйлдвэрт хөрөнгө оруулахыг дэмжиж, зарим хязгаараа цуцалж дэг журамтайгаар нээлттэй болгоно гэжээ. Тэрээр одоо боловсруулж буй "Гадаадын бизнесмений хөрөнгө оруулах аж ахуйн удирдамж"-д автомашин, электрон, шинэ эрчим хүчний автомашины батарей, мотоцикл зэрэг салбарын гадаад хөрөнгийн хувьцааны хязгаарыг сулруулна гэжээ. Тус удирдамжийг хянан баталсан бөгөөд удалгүй нийтлэх юм байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе