• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад улс ДХБ-д элсүүлэх протокол"-ын 15-р заалтад заасан үүргээ биелүүлэхийг ЕХ-оос хүслээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-25 19:03:49

"Хятад улс ДХБ-д элсүүлэх протокол"-ын 15-р заалтад заасан үүргээ даруй бүх талаар биелүүлэхийг Хятад улс Европын Холбооноос хүсэж байгаа бөгөөд Герман улс үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг сайшааж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 25-нд хэллээ.

Тэрээр, "Хятад улс ДХБ-д элсүүлэх протокол"-ын 15-р заалтад заасан үүргээ ЕХ биелүүлэх асуудалд Хятад улс анхаарал хандуулсаар байна. Энэхүү протоколын дагуу, Хятад улсыг демпингийн эсрэг "орлогч орон"-оор тогтоосон тогтоол нь өнгөрсөн оны 12-р сарын 11-нд дуусах байсан. Гэвч ивээх үзэл газар авч байгаа нөхцөлд дэлхийн эдийн засгийн гол гол цогцууд бүгд олон талт худалдааны дүрэмд ямар байр сууриас хандах нь эцсийн бүлэгт өөрийнхний язгуур ашиг сонирхолд шууд холбогдох болно. Тиймээс ЕХ  амлалтаа түргэн биелүүлж, 15-р заалтын агуулгыг бүх талаар хэрэгжүүлэхийг Хятад улс хүсэж байна" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе