• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

IMF МУ-д гурван жилийн хугацаатай 430 ам долларын зээл олгоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-25 21:03:02

Олон улсын валютын сан Монгол улсад гурван жилийн хугацаатай 434 сая 300 мянган ам.долларын зээл болгох бөгөөд эхний хэсгийн 38 сая 600 мянган ам.долларын зээлийг удахгүй олгох гэж байгаа тухай тус орны УИХ-ын дарга М. Энхболд Улсын Их хурлын 25-ны өдрийн чуулган дээр зарласан байна.

Олон улсын Валютын сан ч мөн өдөр энэ тухай мэдэгдсэн бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон блон БНСУ зэрэг бусад санхүүгийн бусад түншүүд нь МУ-д төсөв болон төслийн дэмжлэг үзүүлэхээр амласан гэжээ. Нийт санхүүжилт нь 5 тэрбум 500 сая ам.долларт хүрчээ.

Одоогийн эдийн засгийн хямралыг өөрчлөхийн тулд, Монгол улсын засгийн газрын байгууллага нэгжүүд эрхбиш ажлын үр ашгаа дээшлүүлж, ОУВС-аас олгосон зээлийг шаардлага болон дүрмийн дагуу ашиглах хэрэгтэйг М. Энхболд сануулсан байна.

ОУВС-ийн тоо баримтын дагуу, уул уурхай, ашигт малтмал нь МУ-ын экспортын нийт хэмжээнд 90 гаруй хувийг эзэлдэг юм байна. 2011 оноос олон улсын зах зээл дэх ашигт малтмалын үнэ ханш ихээр унасан нь Монгол улсын олон улсын орлого зарлага болон санхүүгийн байдалд ноцтой нөлөөлжээ. Тус орон хэдийгээр макро эдийн засгийн чөлөөт бодлого хэрэгжүүлж, гадаад нөхцөл байдлын дотоодын эдийн засагт үзүүлсэн дарамтыг буруулахыг зорьсноор хэсэг хугацаанд эдийн засгийн өсөлтийг сэргээж чадсан боловч, олон нийтийн өр шир нэмэгдэн, олон улсын орлого зарлагын тэнцвэр алдагдаж, банкны хөрөнгө багассан зэрэг сөрөг үр дагавар дагуулжээ. 2016 оны эцсийн байдлаар, МУ-ын засгийн газрын өргөн хүрээний бондын хэмжээ нь ДНБ-нийхээ 90 орчим хувьтай тэнцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе