• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энгийн иргэдийг хамгаалахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-26 16:33:12

Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-И 25-ны өдөр мөргөлдөөнийг сэргийлэн шийдвэрлэж, энгийн иргэд, эмчилгээний ажилтан болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдал заналхийлэл учрахаас зайлсхийхийг уриалсан байна.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр "Зэвсэгт мөргөлдөөний дунд эгэл иргэд, эмчилгээний ажилтан болон тоног төхөөрөмжийг хамгаалах асуудал" нээлттэй хурал хийжээ. Лю Же-И тус хуралд оролцон, олон улсын нийгэмлэг хүчтэй арга бодлого хэрэгжүүлэн, эгэл жирийн иргэд, эмчилгээний ажилтан болон тоног төхөөрөмжийг баталгаажуулахыг Хятад улс дэмжинэ гэжээ.

Лю Же-И хэлэхдээ, улс орнууд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц хэмээх үзэл ойлголттой болж, дэлхий дахины засаглалын тухай зөвшилцөн, хамтаар байгуулж, хуваалцах үзэл баримтлалыг санаачлан, энх тайван тогтвортой олон улсын орчныг буй болгохоор зүтгэх ёстой гэжээ.

Эгэл иргэдийг хамгаалах нь улс орны засгийн газар болон сөргөлдөгч талын зайлуулж болшгүй хариуцлага юм. Эмчилгээний хүмүүс, хүмүүнлэгийн тусламжийн байгууллага зэвсэгт мөргөлдөөнд авран тусалдаг хүмүүнлэгийн зориг санааг Хятад улс сайшаах бөгөөд авран туслах үйл ажиллагаанд "НҮБ-ын дүрэм"-ийн зорилго, зарчмыг сахиж, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн удирдах зарчмыг журамлан, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, талуудын ойлголцол, итгэлцлийг олж, мөргөлдөөнөөс зайлсхийхийг хүсэж байна гэж Лю Же-И хэллээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе