• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ террорист бүлгийн хүмүүсийг баривчлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-26 17:22:39

ОХУ-ын Аюулгүйн газар 25-нд мэдээлэл нийтэлж, хууль сахиулагчид Москвад нийслэлийн нийтийн тээврийн байгууламжид террорист халдлага хийхээр оролдож байсан "Исламын улс" хэмээх хэт даврагч бүлгийн 4 гишүүнийг баривчилсан гэжээ.

Тус мэдээлэлд, баривчлагдсан 4 хүн Орос болон Төв Азийнх юм. Тэд өөрсдөө хийсэн тэсрэх төхөөрөмжөөр Москвагийн нийтийн тээврийн байгууламжийг дайрахаар оролдож байсан гэжээ.

Энэ хэдэн хүн террорист халдлага хийснийхээ дараа Сирид очихоор төлөвлөж байжээ.

Хууль сахиулагчид сэжигтнүүдийн нуугдаж байсан газраас тэсрэх төхөөрөмж, автомат буу, сум зэргийг олж илрүүлжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе