• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгуур хууль хэрэгжүүлсний 20 жилийн яриа уулзалт болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-26 14:58:31
БХАТИХ-ын байнгын хорооны тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчийн танилцуулснаар, Хонконг эх орондоо буцаж ирсний 20 жилийн ойг тэмдэглэхийн тулд БХАТИХ-ын байнгын хорооны тамгын газар 5-р сарын 27-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд БНХАУ-ын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгуур хууль хэрэгжүүлсний 20 жилийн ойн яриа уулзалт зохиох гэж байна.

Эх сурвалжаас үзвэл, тухайн үед нам төрийн удирдагчид, төв засгийн газрын холбогдох салбарын хариуцлагатнууд, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга болон зарим гол албан тушаалтнууд, Гуандүн мужийн захиргааны хариуцлагатнууд Хонконгийн тулгуур хуулийн комиссын гишүүд, хууль судлаачид оролцоно. Мөн өдрийн үдээс хойш болох БХАТИХ-ын байнгын хорооны Хонконгийн тулгуур хуулийн комисс бас Хонконгийн тулгуур хууль хэрэгжүүлсний 20 жилийн яриа уулзалт зохиож, эх газар болон Хонконгийн тулгуур хууль судлаачид оролцоно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе