• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян цөмийн цахилгаан станцын талаар чухал заавар гаргав

CRI       (GMT+08:00) 2017-05-26 16:02:38

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян саяхан "Хуа Лүн 1" Фүчингийн цөмийн цахилгаан станцын 5-р цогцолборын байгуулалтын ажлын талаар чухал заавар өгсөн байна. Зааварт тэмдэглэхдээ, Хятадын бие даан судлан үйлдвэрлэсэн гуравдах үеийн цөмийн цахилгаан станц "Хуа Лүн 1" бол Хятад улсад үйлдвэрлэв 2025-ыг дэмжих чухал бэлэг тэмдгийн чанартай барилга болно. Фүчингийн цөмийн цахилгаан станцын 5-р цогцолбор "Хуа Лүн 1"-ийн анхны хэрэглээ болж цөмийн цогцолборын бөмбөгөр дээврийг амжилттай угсарснаар чухал ач холбогдолтой юм гэжээ.

Цөмийн цахилгаан станцын байгуулалт, эрхлэлтийн менежментийг аюулгүй байлгах шаардлагатай. Бүх дизайнарууд болон барилгачид үргэлжлэн шилдгээс шилдэгт хүрэх, нарийн хуваарийн дагуу чанар болон аюулгүйн нөхцөлд товлосон хугацаанд нь барьж дуусган ашиглалтанд оруулах хэрэгтэй. "Интернет +", түмэн олноороо үйлс бүтээх тавцанг ашиглан тал бүрийн инновацийн эх баялгийг бүрдүүлэн Хятадын цөмийн цахилгаан эрчим хүчийг судлан бүтээх төвшинг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ олон улсын зах зээлд идэвхтэй оролцон дэлхийн шилдэг цөмийн цахилгааны брэндийг бий болгож, "Хятадад үйлдвэрлэв"-ийг өндөр зэрэглэлд хүргэхэд шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе