• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн засгийн газрын арми "Исламын улс"-д цохилт өгөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-27 17:07:46

Синьхуа агентлагийн мэдээ: Сирийн цэргийн тал 26-ны өдөр мэдэгдэхдээ, Сирийн засгийн газрын арми хэт даврагч бүлэг "Исламын улс"-д цохилт өгөхийн тулд саяхан "Агуу их үүр" нэртэй цэргийн үйл ажиллагаа явуулжээ.

Сирийн цэргийн мэдээллийн хүн хэлэхдээ, тус үйл ажиллагаа нь сүүлийн жилүүдэд "Исламын улс"-д чиглэсэн цар хэмжээгээр хамгийн том цэргийн цохилт мөн бөгөөд засгийн газрын арми олон фронтод "Исламын улс"-ынхантай тэмцсэн гэжээ.

Засгийн газрын цэрэг түүний холбоотонтойгоо Сирийн төв нутгийн Хомс мужийн зүүн өмнөд бүсэд хурдтай давшин их хэмжээний газрыг буцаан авч, нийслэл Дамаск болон төв нутгийн эртний хот Палмураг холбосон хурдны авто замыг эзэмшилдээ оруулжээ. Үүний зэрэгцээ зүүн нутгийн Деир ез-Зор мужид засгийн газрын арми "Исламын улс"-ын орших олон газарт цохилт өгч, олон тооны хүнийг нь алж шархдуулсан бөгөөд ихээхэн хэмжээний зэвсэг төхөөрөмжийг нь бут ниргэсэн гэж Сирийн цэргийн талаас мэдэгдсэн байна. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе