• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хурдны галт тэрэг Европын холбооны төмөр замын баталгааг авав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-27 17:11:21

Жүншинь агентлагийн мэдээ: Жүн Чэ Жү Жөү цахилгаан зүтгүүрийн тэрэгний хязгаарлагдмал компани 27-нд мэдэгдэхдээ, тус компанийн судлан бүтээсэн Хятад улсаас анх Европт экспортлох хурдны галт тэрэг болох Македони цахилгаан хурдны галт тэрэгний төсөл TSI албан ёсны баталгаа авсан гэжээ.

Энэ нь Хятад улсын хурдны галт тэрэг Европын технологийн стандартын үнэлгээг авч, холбогдох бүтээгдэхүүн Европын зах зээлд үйлчлэх зөвшөөрөл авсныг харуулж байгаа юм.

TSI гэдэг нь Европын холбооны төмөр замаар холбогдох техникийн тодорхойлолтын товч нэр, төмөр замын бүтээгдэхүүний техникийн тухай Европын холбооны хууль дүрэм юм. Уг гэрчилгээг авсан төмөр замын бүтээгдэхүүнийг л Европ эсвэл TSI стандарт хэрэгжүүлж буй улсад ашиглах боломжтой юм. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе