• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ Египетэд гарсан террорист халдлагыг зэмлэн буруушаалаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-27 11:20:41
НҮБ-ын аюулгүй зөвлөл болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 26-нд мэдэгдэл хийж, Египетийн Миняа мужид автобус халдлагад өртсөн хэргийг зэмлэн буруушааж, террорист этгээдүүдийг хууль дагуу шийтгэхийг уриаллаа.

Аюулгүйн зөвлөл хэвлэлээр хийсэн мэдэгдэлдээ уг халдлагын хэргийг хамгийн хатуугаар зэмлэн буруушааж, ямарваа хэлбэрийн терроризм нь бүгд дэлхийн энх тайван аюулгүй байдлын хамгийн том заналхийллийн нэг юм гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Аюулгүйн зөвлөл энэхүү террорист халдлага үйлдэгч, зохион байгуулагч, санхүүжүүлэгч, дэмжигчдийг хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэсний зэрэгцээ бүх улс орнууд олон улсын хууль болон аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолд тогтоосон үүрэг хариуцлагынхаа дагуу Египет зэрэг орны засгийн газартай идэвхтэй хамтран ажиллахыг уриалаа гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе