• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Лавровтой хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-27 11:21:58
Оросод айлчилж байгаа Хятадын гадаад хэргийн сайд Ван И 26-н Москвад Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийлээ.

Ван И хэлэхдээ, Дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Путин саяхан "нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын үеэр энэ оны анхны уулзалтаа хийж, Хятадын Оросын харилцааны цаашдын хөгжлийн талаар чухал нийтлэг ойлголттой болж, стратегийн чиглэл тогтоосон юм. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг журамлан, хоёр орны харилцааг сайн хамгаалж, хөгжүүлэх ёстой. Хоёр орон нөгөө талаа өөр өөрийн дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болгож, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа идэвхтэй тэлэн өргөжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явцад зохицон хамтран ажиллаж, хоёр орны хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлж, бүс нутгийн болон дэлхийн тогтвортой байдал хөгжлийг улам сайн ахиулах ёстой гэжээ.

Ван И цохон тэмдэглэхдээ, Хятадын тал Оросын талтай хамтаар хоёр орны дээд удирдагчдын дараачийн хэлхээ холбоонд сайтар бэлтгэж, нэг бүс нэг замын санаачлагыг Европ Азийн эдийн засгийн холбоотой уялдуулж, хоёр орны том төслийн хамтын ажиллагааг лавдуун ахиулж, хамтын ажиллагааны салбараа өргөтгөж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхэд бэлэн байна гэжээ.

Лавров хэлэхдээ, Орос Хятадын харилцаа маш өндөр итгэлцэл, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр тасралтгүй хөгжиж, урьд байгаагүй өндөр түвшинд хүрч байна. Хоёр орны өндөр дээд хэмжээний хэлхээ холбоо нягтарч байна. Оросын тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, дарга Ши Жиньпиний энэ онд Оросод хийх айлчлалын бэлтгэл ажлыг сайн хийхэд бэлэн байна. Хоёр тал Европ Азийн эдийн засгийн холбоог нэг бүс нэг замын санаачлагатай уялдуулж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг нэн өндөр түвшинд хөгжүүлэх талаар гүнзгий авч хэлэлцэх болно. НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт байгууллагад зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын халуун цэгийн асуудлаар хамтдаа тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэх болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе