• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Египетэд нийтийн автобус халдлагад өртөж 26 хүн амь насаа алдлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-27 11:23:16
Египетийн өмнөд нутгийн Миняа мужид хоёр нийтийн автобус 26-нд хэн болох нь үл мэдэгдэгч зэвсэгт этгээдийн дайралтад өртлөө. Египетийн үндэсний телевизийн мэдээлснээр, уг дайралтад наад захдаа 26 хүн амь насаа алдаж, 25 хүн шархаджээ.

Миняа мужийн аюулгүйн ажилтны Синьхуа агентлагт хэлснээр, халдлагын үеэр сүмд мөргөл хийх гэсэн Соптикийн Христийн шашны мөргөлчид тээсэн хоёр автобусыг 10 гаруй зэвсэгт этгээд хоёр машинаар замыг нь хашиж зогсоогоод мөргөлчдийг буугаар шүршин бууджээ. Өдгөө гэмтэж бэртсэн хүмүүсийг ойр хавийн эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна. Зарим нь хүнд шархадсан тул эндсэн хүмүүсийг тоо цаашид өсөх магадлалтай байна.

Өнөө ямар ч байгууллага энэ хэрэгт хариуцахаа мэдэгдээгүй байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе