• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Египетийн ерөнхийлөгчид цахилгаан илгээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-27 17:02:54
Синьхуа агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 27-ны өдөр Египетийн ерөнхийлөгч Эль-Сисид цахилгаан илгээж, 5-р сарын 26-ны өдөр Египетийн Минья мужид ноцтой террорист халдлагын хэрэг гарч, энгийн номхон ард иргэд эндэж бэртсэнд эмгэнэл илэрхийлж, ерөнхийлөгч Эль-Сиси болон эндэж бэртсэн хүмүүсийн гэр бүлд гашуудаж байгаагаа илэрхийлжээ.

Ши Жиньпин цахилгаандаа, ямарваа хэлбэрийн терроризмыг Хятад улс эрс эсэргүүцэж байгаа бөгөөд энэ хэрцгий балмад дайралтын хэргийг хатуу зэмлэн буруушааж байна. Египетийн үндэсний аюулгүйн тогтвортой байдлыг хамгаалахын төлөө терроризмд цохилт өгөхийг Хятад улс эрс дэмжиж байна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе