• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эмнэлгийн багт олон улсад үйл ажиллагаа явуулах эрх олгов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-27 16:41:33

ДЭМБ 26-нд "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 70-р чуулган"-ы үеэр албан ёсны мэдэгдэл хийж, Хятадын Гундүний олон улсын онцгой байдлын тусламж үзүүлэх эмчилгээний багт олон улсын эрх бүхий байгууллагын эрх олгожээ. ДЭМБ-ын гэрчилгээг үүнээс өмнө Шанхайн олон улсын онцгой байдлын тусламж үзүүлэх эмчилгээний баг авч байжээ.

Хятадын Гундүний олон улсын онцгой байдлын тусламж үзүүлэх эмчилгээний баг нь мэргэжлийн технологийн төвшин өндөр, авран туслах ажлын арвин туршлагатай, авто машин болон майханд ачсан хөдөлгөөнт эмнэлэгтэй, авран туслах ажлын үйл явц стандарт, механизмын дагуу явагдаж байна. Эмнэлгийн баг 6 цагийн дотор онгоцны буудалд хуран цуглаж, авран туслах бэлэн байдлыг хангадаг. Эмнэлгийн баг мөн үйлдвэрүүдтэй хамтран жижиг, хөнгөн, ухаалаг, тээвэрлэхэд тохиромжтой авран туслах төхөөрөмж зохион бүтээж, шинэ нээлтүүдийг эзэмшжээ.

ДЭМБ илэрхийлэхдээ, авран туслах эмнэлгийн баг нь гамшигт өртсөн бүсийн ард иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, онцгой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Онцгой байдлын эмнэлгийн багт олон улсад үйл ажиллагаа явуулах эрх олгож, бэлтгэгдсэн мэргэжлийн эмнэлгийн ажилтнууд болон хангалттай авран туслах баг бэлдэж, гамшигт өртсөн улс орон, бүс нутгийн ард иргэдэд урьдчилсан байдлаар болон цаг тухайд нь туслалцаа үзүүлэхийг баталгаажуулж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе