• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Солонгосын хойгийн асуудлаар ярьжээ

CRI       (GMT+08:00) 2017-05-27 10:27:01

Хятадын гадаад харилцааны яамны сайд Ван И 26-нд Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Лавровтой уулзсаны дараа сэтгүүлчидтэй уулзаж Солонгосын хойгийн асуудлаар Хятадын талын үзэлт зорилтыг тайлбарлажээ.

Ван И хэлэхдээ, Солонгосын хойгийн асуудлаар Хятадын тал НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн үндсэн дээр яриа хэлэлцээгээр энхийн аргаар асуудлыг зохицуулахыг зорьж байна. Хятадын талын дэвшүүлсэн чиглэл "НҮБ-ын дүрэм"-ийн зорилготой нийцэж, олон улсын хамтын нийгэмлэгийн халуун цэгийн асуудлыг зохицуулах амжилттай туршлагатай нийцэж байна. Мөн Өмнөд Хойд Солонгосыг оролцуулсан уг бүс нутгийн талуудын хамтын ашиг сонирхолд нийцэж байна гэжээ. Ван И цохон тэмдэглэхдээ, цэргийн арга барил нь асуудлыг зохицуулж чадахгүй бөгөөд нэн их асуудал бий болгож их үр дагавар авчрах болно. Өнгөрсөн гэсэнгүй ирээдүйд ч цэргийн арга барил нь аль ч орны сонголт болох ёсгүй. Хятад Орос энэ талаар дээд хэмжээнд нийтлэг ойлголттой болсон гэжээ.

Ван И хэлэхдээ, Солонгосын хойгийн асуудлын үндэс нь аюулгүй байдал бөгөөд талуудын аюулгүй байдалдаа анхаарал хандуулж байгаа зүй ёсны шаардлагыг зохицуулах хэрэгтэй. Солонгосын хойгийн асуудлын хүндрэлтэй асуудал нь харилцан итгэлцэхгүйд байна, талууд харилцан итгэлцэхэд ашигтай үйл хэрэг илүүхэн хийх хэрэгтэй. Хятад улс энэ талаар " Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, 1953 оны гал зогсоох механизмыг энхийн гэрээгээр солих" үзэл баримтлал болон " БНАСАУ цөмийн туршилт, пуужингийн туршилтын ажиллагаагаа түр зогсоож, АНУ, БНСУ цэргийн сургуулилт хийхээ түр зогсоох" санаачилгыг дэвшүүлсэн нь Оросын талын санаачилгатай адилавтар байна. Оросын талын Хятадын санаачилгыг дэмжиж байгааг сайшааж байна. Хятад Орос хоёр тал Солонгосын хойгийн байдлыг намжаах, Солонгосын хойгийн асуудлыг эцсийн байдалд энх тайвнаар зохицуулахад идэвхтэй бүтээлч үйлдэл үзүүлэх болно гэжээ.

Бид БНАСАУ-ын талд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчих үйл ажиллагаа авахгүй байж, яриа хэлцэл хийхэд зайлшгүй нөхцөл бүрдүүлж өгөхийг шаардаж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе