• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ "Нэг бүс нэг зам" байгуулалтын хамтын ажиллагааны стратегийн чухал түнш болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-27 14:36:33
ХОУР-гийн мэдээ: 26-нд Москвад Хятадын гадаад харилцааны яамны сайд Ван И ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийсний дараа сурвалжлагчдад хэлэхдээ: Хятадын тал ОХУ-ыг "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны стратегийн түнш гэж үзэж байна.

Ван И: Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын урилгаар "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцож чухал хувь нэмэр үзүүллээ. Хятадын тал ОХУ-ыг "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны стратегийн түнш гэж үзэж байна. ОХУ "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад өвөрмөц, орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэхийг итгэж байгаа гэжээ.

Хоёр орон зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "Нэг бүс нэг зам" -ыг хамтаар бүтээн байгуулж, хоёр орны хөгжлийг дэмжиж, Мөн бүс нутаг, Евроазийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулах болно гэжээ.

Тэрээр : "Нэг бүс нэг зам" санаачилгыг Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулах ажлыг тогтвортой ахиулж, хоёр талаараа "эдийн засгийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хэлэлцээр" байхгуулах талаар зөвшилцөж, эрт нэгэн өдөр үр бүтэмж гаргах эрмэлзэлтэй байна. Хятадын тал Евразийн эдийн засгийн комисстой хамтын ажиллагааны төслийн жагсаалтыг түргэн боловсруулахаар хичээж, хоёр орон төдийгүй бусад улс орнуудын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд оролцоход удирдах үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе