• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Олон гэрчилгээ, лицензийг нэгтгэх" тухай теле хурал болов

CRI       (GMT+08:00) 2017-05-28 15:24:19

"Олон гэрчилгээ, лицензийг нэгтгэх" өөрчлөлтийг бүх талаар урагшлуулах тухай теле хурал 5-р сарын 26-нд Бээжинд нээгдэв. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар гаргажээ. Тус зааварт, арилжааны тогтолцооны өөрчлөлт бол засаглалыг цомхотгон, эрхийг доод шатанд буулгах, эрхийг чөлөөлөх, зах зээлийн хяналт удирдлагыг уялдуулах, үйлчилгээг сайжруулах өөрчлөлтийн чухал агуулга бөгөөд сүүлийн жилүүдэд илэрхий ахиц гаргаж, зах зээлийн амьжиргааны хүч, нийгмийн бүтээх чадварыг үр дүнтэй нэмэгдүүлж чадсан юм. Энэ онд бүх талын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төлөвлөгөө ёсоор, нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг ахиулахаар гол тал болгож, "олон гэрчилгээ, лицензийг нэгтгэх" өөрчлөлтийг урагшлуулах явдлыг арилжааны тогтолцооны өөрчлөлтийн чухал ажил болгон, бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй. Холбогдох салбар байгууллага, орон нутгууд Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэрийг сайтар хэрэгжүүлж, санаачилгатай хандан, үүргээ зоригтой биелүүлж, холбогдох аж ахуйн нэгжийн гэрчилгээ лицензүүдийг бүх талаар нэгтгэн, өөрчлөлтийн холбоос шилжилтийг эерэгээр зохицуулж, "олон гэрчилгээ, лицензийг нэгтгэх" зорилтыг товлосон ёсоор биелүүлэн, компани нэгжүүд "нэг лиценз, нэг код"-оор арилжаа эрхлэх, шинээр байгуулагдах компани нэгжийн тогтолцооны шинжтэй зардлыг бууруулж, олон улсын, хууль эрх зүйн тус дөхөм бизнес эрхлэлтийн орчин бүрдүүлэн, нийтээрээ бизнес эрхэлж, нийтээрээ шинийг бүтээхийг урагшлуулж, хөгжлийн шинэ хөдөлгөх хүч бий болгож, эдийн засаг нийгэм эрүүлээр хөгжихийг ахиулахад улам их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

Төрийн зөвлөлийн гишүүн Ван Юн хуралд оролцож илтгэл тавив. Тэрээр: Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэрийг бүх талаар хэрэгжүүлж, ерөнхий сайд Ли Кэчяны зааврыг сайтар хэрэгжүүлэн, удирдлагаа эрчимжүүлж, 10-р сарын 1-нээс өмнө "олон гэрчилгээ, лицензийг нэгтгэх"-ийг бүх талаар хэрэгжүүлж, хяналт зөвшөөрлийг улам хялбарчлан, хяналтыг чангатган, үйлчилгээгээ сайжруулж, зах зээл, бизнес эрхлэлтийн таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж онцлов.

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе