• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лүкан сэтгүүлчдийн асуултад хариулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-28 15:43:31

28-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лүкан Их доллогийн дээд уулзалтын нийтэлсэн хамтарсан мэдэгдэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Саяхан Италид болсон Их долоогийн дээд уулзалтын нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд, Дорнод тэнгис, Өмнөд Хятадын тэнгисийн асуудал хөндөгдсөн байна, үүнд та ямар үнэлгээ өгөх вэ? гэсэн сэтгүүлчийн асуудалд Лүкан: Хятадын тал байдлыг нягт анхаарч байна. Мөн Их долоогийн дээд уулзалтын мэдэгдэл, олон улсын эрх зүйн нэрийг урвуулан ашиглаж, Дорнод тэнгис, Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд хөндлөнгөөс оролцож буйд дургүйцлээ илэрхийлж байна гэжээ.

Тэрээр: Дорнод тэнгис, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх Хятадын талын байр суурь тодорхой бөгөөд үүрдийн юм. Хятад улс холбогдох орнуудтай яриа хэлэлцээ, зөвшилцлийн аргаар холбогдох маргаанаа зохицуулж, олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулан, Дорнод тэнгис, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, агаарын шугам, чөлөөтэй нислэг хийх, тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалахыг баримтлах болно гэжээ.

\Ренчинсоо\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе