• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Европт айлчилна 

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-28 15:22:51

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Герман улсад айлчилж, Хятад, Германы ерөнхий сайд нарын оны ээлжит уулзалтад оролцон, Брюссельд болох Хятад- Европын удирдагчдын 19-р уулзалтад оролцож, Бельги улсад албан ёсны айлчлал хийх талаар ГХЯ 27-нд хэвлэлийн бага хурал хийж, ГХ-ын сайдын орлогч Ван Цао, ХАҮ-ын сайдын туслах Ли Ган нар байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Ван Цао: Германы ерөнхий сайд Ангела Меркель, Бельгийн ерөнхий сайд Царлес Мичел нарын урилгыг хүлээн авч, Хятад, Европын холбооны хоёр талын зөвшилцлийн дагуу Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-р сарын 31-нээс 6-р сарын 2-нд Герман улсад албан ёсны айлчлал хийж, Хятад, Германы ерөнхий сайд нарын оны ээлжит уулзалтад оролцон, дараа нь Брюссельд болох Хятад, Европын удирдагчдын 19-р уулзалтад оролцож, Бельги улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ айлчлал энэ оны Хятад, Европын дээд зиндааны харилцааны чухал хэсэг бөгөөд Хятад, Европын стратегийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятад улсын Герман, Бельги, Европын холбоотой харилцаагаа эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн айлчлал талуудын стратегийн ойлголцол, уялдааг ахиулан, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Хятад, Германы иж бүрэн стратегийн түншийн харилцаа, Хятад, Европын иж бүрэн стратегийн түншийн харилцаа, Хятад, Бельгийн иж бүрэн найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцаанд шинэ боломж нээж, хамтран ажиллах, нээлттэй байх, хамтдаа хөгжихийг дэлхий нийтэд идэвхтэй ухуулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе