• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дүньхуан-Торгоны зам олон улсын аялал жуулчлалын 7-р наадам болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-29 15:10:03

"Үзэсгэлэнт Ганьсү мужаар аялан, Торгоны замын аялал жуулчлалыг хөгжүүлье" сэдэвт Дүньхуан-Торгоны зам олон улсын аялал жуулчлалын 7-р наадам Хатан голын эрэг дэх Ганьсү мужийн хотон үндэстний өөртөө засах Линьша жөүгийн Юүнчин шяньд 6-р сарын 20-нд нээгдэнэ.

7-р сарын 20 болтол бүтэн сар үргэлжлэх тус наадмыг Хятадын Аялал Жуулчлалын Яам, Ганьсү мужийн захиргаа хамтран зохион байгуулж, Камбож улс хүндэд зочин орноор оролцон, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Ази Номхон далайн аялал жуулчлалын нийгэмлэгээс дэмжин ажиллах юм байна. Нээлтийн арга хэмжээндээ гадаадын аялал жуулчлалын компани, дотоодын аялал жуулчлалын 100 хүчирхэг компани, гадаад дотоодын засгийн газрын төлөөлөгчдийг урьж оролцуулна. Тус наадмын хүрээнд мөн 2017 оны Торгоны зам аялал жуулчлалын хэвлэлийн хурал, "Үзэмж төгөлдөр Хатан гол-Өнгө төгөлдөр Линьша" Хатан голын шөнийн үзэмжийг сонирхох, Торгоны зам олон улсын аялал жуулчлалын хурал зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе