• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонгконгод суугаа тусгай төлөөлөгчийн захиргаа нээлттэй өдөрлөг зохиов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-29 14:57:50
28-нд БНХАУ-ын ГХЯ-ны Хонгконгийн онцгой бүсэд суугаа тусгай төлөөлөгчийн захиргаа нээлттэй өдөрлөг зохиов. Тус байгууллага 6 дахь удаагаа ийм арга хэмжээ зохиож буй бөгөөд энэ арга хэмжээгээр дамжуулж, Хонгконгийн иргэдэд Хятадын гадаад харилцааг ойлгох индэр гаргах зорилготой юм. Баялаг агуулгатай тус арга хэмжээнд Хонгконгийн 3000 гаруй иргэн оролцжээ.

Захиргааны барилгатай танилцахаас гадна, "Шинэ Хятад улсын гадаад харилцаа", "Хонгконгтой холбоотой гадаад харилцааны 20 жил", "Үзэсгэлэнт сайхан Хятад орон" фото зургийн үзэсгэлэн, мөн "Өнөөгийн Хятад орон" кино, үндэстний цөөнхүүдийн уран сайхны тоглолт, уран бичээчдийн үзүүлбэр, амтат хоол амсах зэрэг арга хэмжээг зохион явуулжээ. Арга хэмжээнд оролцсон иргэн бүр гадаад харилцааны захиргаа байгуулагдсан 20 жилийн ойн дурсгалын марк, номын бэлэг авах боломжтой юм байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе