• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ираны их сонгуулийн үр дүн тодров

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-31 10:37:02

5-р сарын 30-нд Ираны албаны холбогдох байгууллага нотлохдоо, тус сарын 19-нд өндөрлөсөн Ираны их сонгуулийн дүн бодитой, үр дүнтэй байж, одоогийн ерөнхийлөгч Хассан Рухани тушаалаа үргэлжлүүлэн хаших ба энэ оны 8-р сард тангараг өргөх ёслол хийх болно гэжээ.

Ираны дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Салман Самани хэлэхдээ, энэ удаагийн сонгуулийн санал хураалтын дүн хүчинтэй болсныг нотолсон Сонгуулийн хяналтын комиссын захиаг энэ өдөр хүлээн авсан гэжээ.

Тус өдөр Ираны Тасним агентлаг Ираны парламентын дарга нарын комиссын гишүүн Ахмад Амирабади Фараханий үгээс эшилж тэмдэглэхдээ, ерөнхийлөгчийн тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болсон Хассан Роухани энэ оны 8-р сарын 6-нд тангараг өргөн тушаалд орсноор, ерөнхийлөгчийн тушаалын хоёр дахь хугацаагаа эхлүүлэх болно гэжээ.

Ахмад Амирабади Фарахани хэлэхдээ, Хассан Руханы тангараг өргөн тушаалд орох ёслол, Ираны дээд удирдагч Аятолла Сейед Али Хаменей хүлээн зөвшөөрсний дараах 4-5 хоногт болно. Тангараг өргөсний дараа буюу хоёр долоо хоногийн хугацаанд тэрээр парламентад шинэ засгийн газрын бүрэлдэхүүний нэрсийг өгөх болно. Түүнээс нэг долоо хоногийн дараа, Ираны парламент уг нэрсийн жагсаалтад үнэлгээ хийж, санал оруулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе