• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"THAAD" хөөргөх тавиурыг нууцаар хүргэж ирсэн хэргийг туйлбартай шалгахыг шаардав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-31 10:38:21

30-нд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордноос мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Мун Жэ Ин зарлиг гаргаж, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "THAAD" системийг хөөргөх 4 тавиурыг нууцаар БНСУ-д авчирсан хэргийг сайтар шалгахыг шаардлаа гэжээ.

Тус өдрийн хэвлэлийн бага хурал дээр, Ерөнхийлөгчийн Хөх ордны албан мэдээний газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Ян-чан хэлэхдээ, одоогоор БНСУ-д нэгэнт байршуулсан "THAAD" системийг хөөргөх хоёр тавиураас гадна, бусад 4 тавиурыг нууцаар тус оронд авчирсан байна. Мун Жэ Ин уг хэргийг мэдсэний дараа "ихээр цочирдож", Батлан хамгаалах яамны сайд Хан Мин Кугаас үнэн эсэхийг өөрийн биеэр нотолж, Үндэсний аюулгүйн хамгаалалтын газрын дарга болон иргэний захиргааны ерөнхий нарийн бичгийн даргад тус тус тушаал өгч, уг хэргийг сайтар шалгах заавар өгсөн байна.

Ён Ян-чан хэлэхдээ, энэ сарын 25-нд БНСУ-ын Батлан хамгаалах яамны тайланд, "THAAD" системийг хөөргөх 4 тавиурыг БНСУ-д авчрах тухай дурдаагүй юм гэжээ.

БНСУ-ын хэвлэлд мэдээлснээр, хөөргөх энэхүү 4 тавиурыг БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тус оронд авчирсан юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе