• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Франц, Орос терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-31 10:12:37

29-нд, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар: Хоёр орон терроризмын эсрэг асуудлаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Мөн өдөр Макрон, Путин нар Парисын Версаль ордонд уулзжээ. Уулзалтын дараах нэгдсэн хэвлэлийн бага хуралд Макрон: Олон улсын томоохон асуудлуудыг Оросын оролцоогүйгээр шийдвэрлэх аргагүй юм. Францын тал Оросын талтай терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Макрон: Орос, Франц, Герман, Украйн дөрвөн улс "Норманд горим"-ын дагуу зөвшилцөл хийж, Украйны зүүн нутгийн мөргөлдөөний цаашид намжаахыг Францын тал хүсэж байна гэжээ.

Путин: Орос, Францын хамтын ашиг сонирхол хоёр орны хооронд оршиж буй үл ойлголцол, санал зөрөлдөөнөөс илүү чухал юм. Бид терроризмыг эсэргүүцэх ажлыг тэргүүн байранд чухалчилж байна. Бид хамтран хичээвэл терроризмыг амжилттай эсэргүүцэж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Макрон: Хоёр тал Сирийн асуудал, Украйны хямрал зэрэг асуудлаар илэн далангүй ярилцсан гэжээ. Путин: Барууны орнуудын ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ Украйны хямралыг шийдвэрлэхэд ашиггүй, зөвхөн хамтран ажиллаж байж дахин энх тайвныг тогтооно гэжээ.

\Ренчинсоо\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе