• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АНУ-ын баллистик пуужинг агаарт устгах туршилт амжилттай болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-31 11:10:45

Америкийн армийн анхны тив хоорондын баллистик пуужинг агаарт устгах туршилт амжилттай боллоо хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах газар 5-р сарын 30-нд мэдэгдсэн байна.

Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах газраас гаргасан мэдэгдэлд, Америкийн арми мөн өдөр Номхон далайн Маршал арлын Кважалейнд байгаа туршилтын төвөөс тив хоорондын баллистик пуужинг хөөргөсөн бөгөөд армийнхан дахин X-Band радар болон бусад мэдрэгч аппаратын хяналт хэмжилт, мөрдөн байцаах пуужингийн цуглуулсан тоо баримтыг олсны дараа Калифорни мужийн Ванденберг нисэх хүчний баазаас тив хоорондын баллистик пуужинг хориглон тосч агаарт устгах пуужинг харважээ. Хориглох пуужин сансрын гадар давхаргын орон зайд "устгах төхөөрөмж" харваж, тив хоорондын баллистик пуужинг шууд агаарт устгажээ.
  
Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах газрын дарга Жеймс Шприн мэдэгдэлдээ, энэ удаагийн туршилт хүмүүсийн сэтгэлд хүрч амжилттай боллоо. Энэ нь Америкийн хүчин чадал, найдвартай аргаар бодит заналхийллийг шийдвэрлэж чадна гэдгийг харуулсан явдал боллоо гэжээ.

\Ренчинсоо\
    

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе