• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НАТО Литвид олон улсын армиа байрлуулах ажлаа дуусгалаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-31 11:21:21
Синьхуа агентлагийн мэдээ: Литвийн Батлан Хамгаалах Яамнаас 30-ны өдөр хэлэхдээ, Норвегийн 200 цэрэг Литвад ирснээр  НАТО Литвид олон улсын армиа байрлуулах ажлаа дуусгалаа  гэжээ.

Литвийн Батлан Хамгаалах Яамнаас "Норвегийн цэргүүд 29-ний орой Литвийн хоёр дахь том хот болох Каунаст хүрч, тэндээсээ Рукла цэргийн баазад очиж НАТО-гийн бусад гишүүн орнуудын армитай нэгджээ. Норвегийн армийн цэргийн зориулалттай 60 машин өнгөрсөн 7 хоногт далайгаар дамжин Литвад хүрсэн юм. Одоогийн байдлаар НАТО-гийн Литвад байрлуулсан олон улсын армид Норвегийн цэргээс гадна Герман, Бельги болон Нидерландын 800 цэрэг хамрагджээ. 4 улсын цэргүүд Литвад нэгдсэн хуаран байгуулж, Германы тал уг армийг удирдана" гэж мэдэгджээ.

НАТО-гоос Литвад байгуулж байгаа уг арми нь өнгөрсөн жил болсон НАТО-гийн Варшавт болсон дээд уулзалтын үеэр гаргасан Балтын тэнгисийн гурван орон болон Польш улсад олон улсын арми байрлуулах шийдвэрийн дагуу явагдаж байгаа юм.

Өнгөрсөн жилийн 7-р сард НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид Варшавт болсон дээд уулзалтын үеэр дунд болон зүүн Европт цэргийн хүчээ нэмэгдүүлэх, Польш, Литва, Эстон, Латви зэрэг улсад 4 олон улсын арми байрлуулж, Америк, Герман, Их Британи болон Канадын арми тус тус армийг манлайлах шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж, энэ нь НАТО-ын ОХУ-д үзүүлж байгаа сүрдүүлэг мөн хэмээн үзэж, Оросын тал дургүйцлээ илэрхийлжээ.  

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе