• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын холбогдох тогтоолыг бүх талаар, тэнцвэртэй хэрэгжүүлэхийг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 18:43:31
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 6-нд хэлэхдээ, холбогдох талууд 2356-р тогтоолыг оролцуулсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын асуудлаарх тогтоолыг бүх талаар, тэнцвэртэй хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бөгөөд цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх болон энхийн хэлэлцээг эрчимжүүлэхээр дамжин Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулахыг хүсэж байна гэжээ.

Хуа Чүнь-ин: эдүгээ Солонгосын хойгийн байдал ээдрээтэй байж, хогийн цөмийн асуудал яриа хэлэлцээгээр зохицуулах зөв замдаа буцан ирэх чухал цаг үед тохиож байна. Хогийн байдлыг намжаахын тулд харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, байдлыг хурцдуулах үйл ажиллагаанаас зайлсхийг Хятадын тал холбогдох талуудаас хүсэж байна гэжээ.
\Ренчинсоо\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе