• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжлийн замд хөтлөх хүнсний ногооны хүлэмж

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 16:16:24

52 настай Ше Ганхуа бол Жянши мужийн Жиньганшань хотын Пайтөү тосгоны ядуу тариачин хүн. Аав ээж нь хүнд өвчтэй тул тэднийх саяхныг хүртэл ядуурлаас ангижраагүй байлаа. "Улаан ногоон карттай өрх" механизм бол Жинганшань хотын "ядууст туслах" ажлын явцад авсан шинэлэг арга хэмжээ юм. Тэд тухайн өрхийн ядуурлын байдлаас үндэслэн улаан буюу ногоон карттай өрх хэмээн ангилсан байна.

2015 оноос Жянши мужийн хөдөө аж ахуйн танхим Пайтөү тосгоны 1-р нарийн бичгийн дарга Лүө Жүнь-Юаны удирдлагаар 2 га газар хүлэмжийн ногоо тарьжээ. Хүнсний ногооны хүлэмжийг тосгоны ядуу тариачдад үнэ төлбөргүй ашиглуулж, тэдэнд тарьж ургуулах арга технологийг зааж өгсөн байна. Ше Ганхуа 7 хүлэмжид улаан чинжүү, жяндү буурцаг, өргөст хэмх зэрэг хүнсний ногоо тарьж, хагас жил хүрэхгүй хугацаанд 20 мянган юанийн цэвэр ашиг олсон байна. Одоо нэгэнт ядуурлаас ангижирсан Ше Ганхуа ургацын хэмжээгээ хэрхэн нэмэгдүүлэх талаар судалгааны ажил хийж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе