• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын сэтгүүлчдийн БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-06 18:34:41

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны урилгаар Монгол улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 47 ажилтан, сэтгүүлч, сурвалжлагчдаас бүрдсэн айлчлалын баг БНХАУ-д хийсэн айлчлалаа амжилттай өндөрлөн 6-р сарын 6-нд эх орны зүг хүлгийн жолоо заллаа.

5 сарын 31-нээс 6 сарын 6-ныг хүртэл 7 хоног үргэлжилсэн тус айлчлал "Инноваци хөгжилд анхаарлаа хандуулья" сэдвийн хүрээнд болж, сэтгүүлч, сурвалжлагчид Бээжин хот, Жэжян, Гуандун мужуудаар зочлон Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилттай танилцан, инновацийн хөгжлийг улс ардын аж ахуйд хэрхэн нэвтрүүлж буй байдлыг сурвалжилж, энэ талаарх мэдээллийг Монголын уншигч, хэрэглэгчдэд хүргэх юм.

Сэтгүүлчид эхний 2 хоногт Бээжин хоттой танилцаж, аялсны дараа хоёр хэсэгт хуваагдан, сэтгүүлчдийн багийн ахлагч, Монгол улсын ГХЯ-ны хэвлэл мэдээлэл, гадаад сурталчилгааны газрын орлогч дарга П. Баярмагнай, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус удирдан Хятадын Гуандун, Жэжян мужуудаар аялсан юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8-р сард Монгол улсад айлчлах үеэр 5 жилийн хугацаанд Монгол улсын 250 сэтгүүлчийг урьж айлчлуулах тухай мэдэгдэж байсан бөгөөд өдгөө тус айлчлал нь 3 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

ХОУР-гийн сэтгүүлч Урьхан, Сандаг нар мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе