• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Оросын хэвлэлд ярилцлага өгөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-03 17:33:06

7-р сарын 3-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийх үедээ Оросын хэвлэлд ярилцлага өгчээ.

Асуулт: Хятад, Оросын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байна гэж та олон удаа онцолсон. Үүнийг ямар утгаар нь хэлж байна вэ? Орос, Хятад 2 орон олон улсын чухал асуудлуудаар цаг тухайд нь зөвшилцөн хэлэлцэх нь дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд ямар ач холбогдолтой вэ?

Хариулт: Өдгөө Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байна. Гол нь дараах хэдэн талаар илэрч байна. Нэгд, Улс төр, стратегийн өндөр түвшний харилцан итгэлцэл байгуулав. Хоёрт, дээд хэмжээний айлчлал, олон салбар дахь хамтын ажиллагааны харилцан итгэлцэл байгуулав. Гуравт, хоёр орны хөгжлийн стратегийг идэвхтэй уялдуулж байна. Дөрөвт, нийгэм иргэдийн үндэс суурь бат бэх байна. Тавд, олон улс бүс нутгийн үйл хэрэгт стратегийн нягт хамтын ажиллагаатай байна. Бид ирээдүйд Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжилд итгэл төгөлдөр байна. Ерөнхийлөгч Путинтай хамт хоёр орны харилцааг тохиролцсон замналаар эрүүлээр хөгжүүлж, хоёр орныг хөгжүүлж, дэлхийн хөгжилд тогтвортой байдлыг ахиулахад миний бие бэлэн байна.

Асуулт: Энэ оны 5-р сард "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Та энэ уулзалтын үр дүнг хэрхэн харж байна? "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хөгжлийн ирээдүйгээс юуг хүсэн хүлээж байна? Та ОХУ-ын "нэг бүс нэг зам"-д оруулсан хувь нэмрийг яаж дүгнэж байна?

Хариулт: "Нэг бүс нэг зам" санаачилгыг миний бие 2013 онд Төв Ази, Зүүн Өмнөд Азид айлчлах үеэрээ гаргасан юм. Үүний гол зорилго нь олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хөгжлийн стратегийг холбож, давуу талаараа харилцан нөхөж, хамтын хөгжлийг ахиулахад оршиж байгаа юм. Ойрын 4 жилд "нэг бүс нэг зам"-тай холбогдох хамтын ажиллагаа тогтвортой хэрэгжиж, талууд ч хүрээлэн, идэвхтэй оролцож, зарим чухал үр дүнд хүрсэн. Үүний үндсэн дээр бид энэ оны 5-р сард Бээжин хотноо "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт зохиож байгуулж, өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ төлөвлөсөн юм. Хурлаар "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны ахицыг дүгнэн, 5 төрөл, 76 том төсөл, 270 гаруй төслөөр олон талт нийтлэг ойлголцолд хүрснээр хамтын ажиллагааны индэр байгуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр хүчийг эрэлхийлж, эдийн засгийн даяаршилд итгэл, эерэг дохио өгч чадлаа.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин миний урилгыг хамгийн түрүүнд хүлээж авч, дээд хэмжээний уулзалт оролцохоо мэдэгдсэн нь Хятад улсын зохиож буй арга хэмжээг идэвхтэй дэмжиж, Хятад, Оросын харилцааны өндөр түвшнийг харуулсан юм. 2015 оны 5-р сард Хятад, Орос хоёр тал "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг Евро-Азийн эдийн засгийн холбоотой уялдуулах асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд Евро-Азийн эдийн засгийн холбооны бусад гишүүн орны идэвхтэй дэмжлэг авсан. 2 жилийн турш хамтын ажиллагааг тогтвортой явж, илэрхий дэвшил гарсан. Хятад улс Оросын хамт хүчин чармайлт гаргаж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг Евро-Азийн эдийн засгийн холбоотой холбох боломжийг ашиглан Хятад, Оросын харилцааг үргэлжлүүлэн эрчимжүүлэхэд бэлэн байна.

Асуулт: Та өнөөгийн Хятадын эдийн засгийн хөгжлийн байдлыг товч танилцуулна уу? Та удалгүй болох гэж буй Хамбургийн Их хорийн удирдагчдын дээд чуулга уулзалтын тухай ямар хүсэлтэй байгаа вэ?

Хариулт: Он гарснаас хойш, Хятадын эдийн засаг ноднин жилийн хоёрдугаар хагас жилийн тогтвортой өссөн байдлаа хэвээр хадгалж байна. 1-р улиралд, Хятадын ДНБ-ны өсөлтийн хурд 6.9 хувьд хүрч, сайн сайхнаар эхэлсэн. Хятадын чухал салбар, зангилаа салбарт гүн гүнзгий өөрчлөлтийг хэрэгжүүлж, үр дүнд хүрч, шинэ хөдөлгөх хүч, уламжлалт хөдөлгөх хүчнийг хамт өөрчлөн хөгжүүлсний улмаас Хятадын эдийн засаг үргэлжлэн тэнцвэртэй нэлээд өндөр хурдаар өсөх болно. Хятадын тал Хамбургийн дээд чуулга уулзалтад дараах хүсэлтийг тавьж байна. Нэг, Их хорь хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх зориг санааг үргэлжлэн баримтлах. Хоёрт, Их хорь дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах. Гуравт, Их хорь шинийг бүтээсэн өсөлтийг үргэлжлэн удирдаж, урт хугацааны хөгжлийн замаар замнахыг хүсэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе