Ши Жиньпин Хамбург хотын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-07 11:00:27

6-нд Хамбург хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин тус хотын дарга Олаф Шолцтой уулзав.

Ши Жиньпин: Хамбург хот Ази, Европын дэд бүтцийн холболт, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцоход бүс нутгийн өвөрмөц давуу талтай юм, Хамбург Хятад, Европын "Тэнгисийн торгоны зам"-ын чухал боомт төдийгүй Хятад, Европын бараа тээврийн галт тэрэгний эцсийн өртөө юм. Хятадын тал Хамбург хот "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцохыг сайшааж байна. Хамбургийн олон салбарын ажилч хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд хоёр талын харилцааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэхэд бэлэн байна гэжээ.

Шолц: Ши Жиньпин дарга Германд айлчилж, Хамбург хотод Их хорийн удирдагчдын дээд уулзалтад оролцож байгаад маш их баярлаж байна. Хамбург хот "нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж, хамтын ажиллагаанд оролцоход бэлэн байна. Дэд бүтцээр холбох бүтээн байгуулалтаар улам сайхан ертөнц байгуулах болно гэдэгт итгэж байна. Хамбург хот Хятадын олон салбартай нягт хамтран ажиллаж, Герман Хятад, Европ Хятадын харилцааг эрчимжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Орон нутгийн цагаар 6-нд, Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Берлинээс мордож, Хамбург хотод очин, Их хорийн удирдагчдын 12-р дээд уулзалтад оролцож байна. Хамбург хотын нисэх онгоцны буудалд Хамбург хотын дарга Шолц Ши Жиньпин даргыг угтан авсан байна. Үүнээс өмнө очсон Ван-Ян, Жөү Шаочуань зэрэг хүмүүс мөн нисэх онгоцны буудалд очиж, угтан авчээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл