• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингээс Шюн-Ань хүрэх хурдны галт тэрэг ашиглалтад оров

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-07 10:40:59

6-ны 7 цагт Бээжингээс Баодин хүрэх Д6657 галт тэрэг Бээжингийн Өмнөд өртөөний 3-р шугамын зогсоолоос хөдлөхөд бэлэн болжээ. Хятадын Төмөр замын яам анх удаа Бээжингээс шууд Байгөү, Бай Яндянь хүрэх шугамыг нээж байгаа бөгөөд энэ нь мөн Шюн-Ань хүрэх анхны хурдны галт тэрэг юм. Бээжингээс Шюн-Ань руу хурдны галт тэргээр 80 минут яваад л хүрэх юм байна.

Шюн-Ань ийнхүү Бээжин, Баодин Ши Жяжуан зэрэг хоттой хурдны галт тэргээр холбогджээ. Уг нь Бээжингээс Байгөү, Бай Яндянь хүрэхийн тулд заавал Тяньжиньд очиж, өөр галт тэргээр явдаг байсан бол одоо шууд хүрдэг болсон байна.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе