• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгүүлчид Гуанжөүгийн яармагийн үзэсгэлэнгийн ордонтой танилцав

CRI       (GMT+08:00) 2017-07-07 15:31:54

Азийн хамгийн том Кантон худалдааны төвд, Гуанжөүгийн үзэсгэлэн яармаг өнгөрөгч 5-р сард 121 дэх удаагаа амжилттай зохиогдсон ба ирэх 11 сард 122 дахь удаагийн яармаг болох юм. Тус төв 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш жилд 2 удаа олон улсын худалдааны яармаг зохион явуулж байна. 338 мянган ам дөрвөлжин метр талбайтай тус төвд жил бүр үзэсгэлэн худалдаанаас эхлээд бусад төрлийн 100 гаруй үйл ажиллагааг зохион явуулдаг.

Сэтгүүлчид мөн Гуанжөү хотын бэлэг тэмдэг болсон Кантон цамхагтай танилцлаа. 600 метр өндөр 146 давхар энэ цамхагт бүх төрлийн үзвэр, үйлчилгээ байдаг. Гадаад дотоодын жуулчид ирж хотын өнгө үзэмжийг тольдон гэрэл зураг авахуулж, амарч зугаацдаг гол газрын нэг болжээ. Хятаддаа нэгт, дэлхийд хоёрт ордог Гуанжөү хотын гэрэлт цамхагийг 2010 онд ашиглалтад оруулсан юм. Цамхаг шинжлэх ухаан, технологийн олон шагнал хүртэж байсны дотор дэлхийн хамгийн өндөр аяллын дугуй байгууламж, хамгийн өндөрт байдаг ресторан, хамгийн өндөрт байдаг захиа илгээмжийн газар гэсэн 3 төрлөөр Генисийн амжилт тогтоожээ.

/Рэнчинсоо мэдээлэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе