• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал М.Чимэдцэеэтэй хийсэн ярилцлага

CRI       (GMT+08:00) 2011-09-09 16:31:14


Уг чуулганд нэрээ үлдээж байгаа нь

     Сэтгүүлч: Та Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын хувьд Бээжингийн олон улсын ард түмний найрамдлын чуулганд оролцлоо. Та мөн өөрийн илтгэлдээ, зохиролт дэлхий ертөнцийг байгуулахад ард түмний нөхөрлөл харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь хамгийн чухал гэж ярилаа. Монгол Хятадын найрамдлын нийгэмлэг нь энэ талаар ямар ямар бодитой үйл ажиллагаа явуулж байгаа бэ?

     Чимэдцэеэ: Манай Монгол Хятадын найрамдлын нийгэмлэг бол 1958 онд байгуулагдсан нэлээд түүхтэй байгууллага. Энд нэг зүйл онцолж хэлэхэд 2 орны харилцаанд сайн үе, саар үе бүр байсан хэдий ч найрамдлын нийгэмлэгийн харилцаа болон 2 ард түмэн хоорондын найрамдал хэзээ ч тасалдаагүй гэж хэлж болно. огт зогсоогүй ажилласаар ирсэн. 1990 оноос хойш манай найрамдлынэ нийгэмлэг шинээр зохион байгуулагдаж, олон сайхан үйл ажиллагаа зохион явуулж байна. Үүний дотор Хятадын гадаадтай найрамдах ардын нийгэмлэг, Хятад Монголын найрамдлын нийгэмлэг, Бээжин хотын гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Хятадын муж районы гадаадтай найрамдах нийгэмлэг зэрэгтэй байнгын харилцаатай байдаг. Манай нийгэмлэгийн үндсэн зорилго бол 2 орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэх, 2 орны ард түмний хооронд гүүр болохуйц үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Энэ чиглэлээр олон ажиллагаа хийж байгаа. Янз бүрийн үзэсгэлэн худалдаа, хурал чуулган зэргийг зохион байгуулдаг. Мөн хүмүүсийн харилцаанд зууч гүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Гол нь Монголын ард түмэнд Хятад орныг, Хятадын ард түмнийг илүү сайн ойлгуулах зорилгоор хийдэг.


Илтгэл хийж байгаа нь

      Сэтгүүлч: За тэгээд та сая ярилаа, 2 орны гадаад харилцаанд сайн үе саартай үе гээд өөрчлөгдсөөр байсан хэдий ч 2 ард түмний найрамдал үргэлжилсээр байж чадсан бэ?

      Чимэдцэеэ: улс хоорондын харилцаа бол тогтвортой биш гэж үздэг. Харин ард түмний хоорондох харилцаа бол маш тогтвортой, мөнхийн харилцаа байдаг. Тэр утгаараа ул орны харилцаа ямар ч үед ард түмний найрамдал хэзээ ч тасрахгүй гэсэн үнэн байдаг. Энэ бол дэлхий дахинд батлагдсан юм. Бид мөн энэ шугамаар л явж ирсэн.


сурвалжилга хүлээж байгаа нь

      Сэтгүүлч: Тэгвэл 2 ард түмний ойлголцол итгэлцлийн хувьд Монголчуудын дунд Хятадыг гадуурхах, Хятадаас болгоомжлох зэрэг байдал оршиж байгааг үгүйсгэхийн аргагүй. Мөн Хятадын хөгжлийг хүлээн зөвшөөрч хэл соёлыг нь сурч байгаа нь ч зөндөө. Энэ талаар та юу хэлмээр байна?

     Чимэдцэеэ: Ер нь улс орны харилцаанд нэгэн чухал үг байдаг. Аливаа улс орон бол хөршөө сонгодоггүй гэдэг. Манай Монгол улс бол мөнхийн 2 хөрш ултай орон, нэг нь бол БНХАУ, нөгөө нь бол ОХУ. Хэзээ ч энэ 2 хөршөөсөө нүүгээд явах юу байхгүй учраас энэ 2 хөрштэйгөө найрамдах ёстой. Тэгээд манай улсад гадаад бодлогыг үзэл баримтлал гэж бичиг баримт байдаг. Тэр бичиг баримтад бол заасан байдаг, Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол 2 хөрш оронтойгоо найрамдалт харилцаагаа хөгжүүлэх гэж. Тэгэхлээр энэ бол аль ч төвшинд чухалчлан үздэг бодлого гэж хэлж болно. Тэгэхдээ ер нь хүмүүс олон янз байна, уулын мод урт богино гэдэгтэй адилхан. Тэгэхлээр хүмүүс хоорондын харилцаанд олон байдал гардаг. Хятадыг эсэргүүцэх юм уу, Хятадаас болгоомжлох ч гэдэг юм уу, иймэрхүү байдал байхгүй гэж хэлэхийн аргагүй. Байгаа нь бол мэдээж. Гэхдээ энэ бол тийм их ноцтой биш. Энэ бол зөвхөн сайн ойлгоогүй хэсэг хүмүүсийн хэмжээнд байхаас биш нийт улсын хэмжээнд, бодлогын хэмжээнд, эсгэвэл одоо дээд төвшинд бол ийм үзэл бодол огт байхгүй гэж би одоо Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгт ажилладаг хүний хувьд хэлж чадна.


Манай радиогийн 70 жилийн ойд баярын үг үлдээж байгаа нь

      Сэтгүүлч: Энэ чуулган оролцоод Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн ажиллуулах талаар ямар сайхан туршлага, санаа оноо олов оо? Ер нь энэ удаагийн чуулганы ач холбогдлыг хэрхэн үнэлмээр байна?

      Чимэдцэеэ: Тийн, энэ их чухал хурал болж байна л даа. Бээжин хотын гадаадтай найрамдах нийгэмлэг бас их хүчирхэг нийгэмлэг. Байгуулагдаад удаагүй хэдий ч маш хүчтэй үйл ажиллагаа явуулдаг. Манай Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгтэй арваад жилийн харилцаатай. Бид хамтран олон ажил зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлаар дамжуулаад бид бас хэд хэдэн чухал зүйлсийг мэдэж авсан гэж хэлж болно. Жишээлбэл одоо ардын дипломатын хүмүүсийн хоорондох харилцаагаар дамжуулж улс хоорондын харилцаа хөгждөг. Бас дэлхийн олон орноос ирсэн манай нийгэмлэгтэй ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг тэр нийгэмлэгүүдтэй танилцаж байна. Тэр хэмжээгээрээ энэ найрамдлын үйлс бол 2 улсын хэмжээнээсээ олон улсын хэмжээнд тэлж өргөжиж байна гэж болно. \Сэтгүүлч Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе